A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн өмчид бүртгэлтэй Орхон аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь худалдаа үйлчилгээний цогцолборуудыг нийтийн дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД