A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З, 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Жаргалант суман дахь дулааны станцын эд хөрөнгийн цогцолбор, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй контор, студийн зориулалттай дуусаагүй барилга, / энэ хэсгийг ЗГ-ын 2005-54-р хассан/ Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлалтай халуун ус, мазут, насосны байр, хүлэмж, 72 автомашины гараашийг дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд зөвшөөрсүгэй.

2. Хилийн цэргийн 0288 дугаар ангийн өр төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ