A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 128

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эзэмшилд байгаа Шувуун фабрикт байршилтай Биоцехийн барилга болон "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хүчилтөрөгчийн станцын барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ