A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 129

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Хөдөө аж ахуйн техникийн корпораци"-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Анхны анжис" ХХК-ийн эзэмшилд байгаа барилга /авто гарааш, уурын зуух, контор, лаборатори, агуулах/-ыг Төрийн өмчийн хорооны балансад шилжүүлэн авахыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ