A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 257

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн хорооны мэдэлд байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүрний баруун талд байршилтай үйлдвэрлэлийн зориулалтын цогцолборын (хуучин нэрээр Нүүрсний газрын) 48х18 м-ийн хэмжээтэй засварын газар, 21х12 м-ийн хэмжээтэй конторын барилга, 48х18 м-ийн хэмжээтэй авто гарааш, 19х30 м-ийн хэмжээтэй агуулахын зүүн хэсэг, 9х6 м-ийн хэмжээтэй гуанз, 3х4 м-ийн хэмжээтэй харуулын байр болон 6х3.4 м-ийн хэмжээтэй угаалгын байрыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндсэн хөрөнгө худалдах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд заасан "бусад барилга" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Түлш, эрчим хүчний сайд Т.ОЧИРХҮҮ