Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2007 оны 2 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 32



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Батлан хамгаалах яамны “Шувуун саарал” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилгын “А” хэсгийг Авлигатай тэмцэх газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.


2. “Шувуун саарал” төрийн өмчит үйлдвэрийн газрын мөн барилгын “Б” хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй. /ЗГ-ын 2007-68-р өөрчлөн найруулсан/


3. Дээрх барилгын “А” хэсгийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх, “Б” хэсэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнг байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд   Монгол  Улсын  сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх  газрын дарга
М.ЭНХБОЛД   С.БАТБОЛД