A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын харьяа Засгийн газрын IҮ байрны өргөтгөлийн барилгыг Санхүүгийн зохицуулах хороонд балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.

2. Засгийн газрын IҮ байрны өргөтгөлийн барилгыг шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД