A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 235

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Онцгой байдлын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сургалтын төвийн барилгыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.

2. Сургалтын төвийн барилгыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Монгол Улсын сайд С.Отгонбаяр, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД