A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2008 оны 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.

2. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад Засгийн газраас дэмжлэг болгон 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ