Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Донорын цус, цусан бүт.)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Донорын цус, цусан бүт.)


2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 111



“Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хянан тооцож эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ нарт даалгасугай.


3. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг жил бүрийн IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                        С.БАЯР


Эрүүл мэндийн сайд                                                                     Б.БАТСЭРЭЭДЭНЭ