Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 191



Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2008 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, уриалгыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Бизнесийн орчныг сайжруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.


2. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр дор дурдсан арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосугай:


а) үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх замаар нийгмийн тогтвортой хөгжилд бүх нийтийн оролцоог хангах зорилгоор үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг 4 жил тутам зохион байгуулж байх;


б) үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, тэдний туршлагыг харилцан солилцуулах, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдааг жил бүр зохион байгуулж, тухайн жилийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж байх.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                                       С.БАЯР


Үйлдвэр, худалдааны сайд                                                                                                                           Х.НАРАНХҮҮ