Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 96



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хавсралтад заасан үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлсүгэй.


2. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай. 


                         Монгол Улсын Ерөнхий сайд                         С.БАТБОЛД 


                      Монгол Улсын сайд, 


                     Засгийн газрын Хэрэг 


                      эрхлэх газрын дарга                                            Ч.ХҮРЭЛБААТАР