Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 11-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 11-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 108



Халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.


2. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-той хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.


3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, олон улсын болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 


                Монгол Улсын Ерөнхий сайд                        С.БАТБОЛД 


             Эрүүл мэндийн сайд                                         С.ЛАМБАА