Хэвлэх DOC Татаж авах
ТАТАН БУУГДСАН

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ТАТАН БУУГДСАН "АРДЫН ЭРХ", "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИНЫ ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины тус бүрийн өмчлөлд байсан хөрөнгийн үндсэн дээр шинээр хувьцаат компаниуд үүсгэн байгуулж тэдгээрийн хувьцааг худалдах замаар   хувьчилж, тус бүрийн хувьцааны дөчин хувийг "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинд ажиллаж байсан ажиллагсдад нь давуу эрхээр буюу хувьцааны доод үнээр, үлдэж байгаа хувьцааг хязгаартай буюу сонин, хэвлэл эрхлэн гаргадаг хуулийн этгээд, иргэдэд дуудлага худалдаагаар худалдах замаар хувьчилсугай.

2 дугаар зүйл.Иргэний хууль, Нөхөрлөл, компаний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ