A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 145

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ)

Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран боловсруулж, зохих журмын дагуу батлуулан хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороны дарга Ч.Хашчулуун, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР