A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 369

Улаанбаатар хот

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ (Иргэний үнэмлэх)

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгоход "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний 2.1-д заасан үйлчилгээний хөлснөөс нэг удаа чөлөөлсүгэй.

2. Энэ тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй. (Энэ зүйлд 2012-05-09-ний 160-р тогтоолоор өөрчлөлт орж,хугацааг сунгасан)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ