Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ (Иргэний үнэмлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ (Иргэний үнэмлэх)


2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 369



Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх олгоход “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 2.1-д заасан үйлчилгээний хөлснөөс нэг удаа чөлөөлсүгэй.


2. Энэ тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй. (Энэ зүйлд 2012-05-09-ний 160-р тогтоолоор өөрчлөлт орж,хугацааг сунгасан)


Монгол Улсын Ерөнхий сайд                        С.БАТБОЛД


Монгол Улсын Тэргүүн 


         шадар сайд                                             Н.АЛТАНХУЯГ