Хэвлэх DOC Татаж авах
ХАДЛАН БЭЛТГЭХ ЗОРИУЛАЛТААР ТҮР ХУГАЦААГААР ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАДЛАН БЭЛТГЭХ ЗОРИУЛАЛТААР ТҮР ХУГАЦААГААР ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ


2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 196



Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Уртынцагаан-Овооны баруун хэсэгт улсын хилээс дотогш 80 км газарт 8000 /найман мянга/ га талбайг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны мал аж ахуйн товчоонд байгалийн хадлан бэлтгэх зориулалтаар түр хугацаагаар ашиглуулсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Дэд бүтцийн сайд бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.ЖИГЖИД