A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАЛААЛТЫН ХУГАЦААНЫ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэл, бусад төв, суурин газрын төсөвт болон төрийн өмчийн аж ахуйн тооцоотой аж ахуйн нэгж, байгууллагын 1996-1997 оны халаалтыг 5 дугаар сарын 1-нд зогсоох, 1997-1998 оны халаалтыг 10 дугаар сарын 1-нд эхлүүлэхээр тус тус тогтоосугай.

2. Тухайн нутаг дэвсгэрийн цаг агаарын төлөв байдлын талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн шаардлагатай гэж үзвэл энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан халаалт эхлэх хугацааг хойшлуулах зохицуулалт хийхийг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН