


ХАМТАРСАН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын улсын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн ажлыг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаагаар сунгахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд зөвшөөрсүгэй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.НЯМДОРЖ
