A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

"МИАТ" компанийн "МИ-8" нисдэг тэрэгний сүйрлийн шалтгааныг шинжлэн шалгах комиссын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт даалгах нь:

а/"МИ-8" нисдэг тэрэгний сүйрэлтэй холбогдуулан ажлын хариуцлага алдсан, техник, технологийн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага хүлээлгэсүгэй;

б/иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангах,бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээний талаар санал боловсруулж, энэ оны 4 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД