Хэвлэх DOC Татаж авах
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ


2001 оны 3 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 59



“МИАТ” компанийн “МИ-8” нисдэг тэрэгний сүйрлийн шалтгааныг шинжлэн шалгах комиссын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт даалгах нь:


а/”МИ-8” нисдэг тэрэгний сүйрэлтэй холбогдуулан ажлын хариуцлага алдсан, техник, технологийн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага хүлээлгэсүгэй;


б/иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангах,бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээний талаар санал боловсруулж, энэ оны 4 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД