Хэвлэх DOC Татаж авах
ХАРХОРУМ ХОТЫН ТУУРИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАРХОРУМ ХОТЫН ТУУРИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ


1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 241



Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.”Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь” төслийн судалгааны үр дүнг үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршиж буй Монголын эртний нийслэл Хархорум хотын туурийн хамгаалалтын бүсийг энэхүү тогтоолд хавсаргасан байр зүйн зургийн дагуу 9,69 ам дөрвөлжин км талбайтай байхаар тогтоосугай.


2.Хархорум хотын туурийн хамгаалалтын бүсийн шон, тэмдэг тавих, хашаа барих, хамгаалах талаар дэс дараатай арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.


Монгол улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ


Сангийн сайд П.ЦАГААН


Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА