Хэвлэх DOC Татаж авах
ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1999 оны 10 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 172



ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 10,0 сая дойч маркийн зээлийн төлөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлтийн банк төлбөрийн чадваргүй болсноос 1993 онд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор олгосон 10,0 сая дойч маркийн зээлийн орлогыг төсөвт төвлөрүүлэх бололцоогүй болсон учир уг зээлийг, эх үүсвэрийн хамт 1999 оны 10 дугаар сард багтаан Банкны өр барагдуулах албанд шилжүүлсүгэй.


2.Зээлийг шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж, төлөлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ