Хэвлэх DOC Татаж авах
ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ДАМЖУУЛАН НЭВТРҮҮЛЭХ СУВГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ДАМЖУУЛАН НЭВТРҮҮЛЭХ СУВГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 32



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг 1998 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Олон улсын сансрын холбооны хиймэл дагуул "Интелсат"-ын сувгаар орон даяар дамжуулан нэвтрүүлэх арга хэмжээ авах талаар Дэд бүтцийн сайд Г.Нямдаваагийн тавьсан саналыг дэмжсүгэй.


2. Олон улсын сансрын холбооны хиймэл дагуул "Интелсат"-ын сувгаар үндэсний нэвтрүүлгийг орон даяар дамжуулан нэвтрүүлсний түрээсийн төлбөрийг төлж байхыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.


3. Сансрын холбооны хиймэл дагуул "Азиасат"-ын сувгаас Олон улсын сансрын холбооны хиймэл дагуул "Интелсат"-ын сувагт шилжүүлэхэд шаардагдах 95,0 /ерэн таван/ сая төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шуудан, цахилгаан холбооны газрын 1998 оны төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаан, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт даалгасугай.


4. Сансрын холбооны хийймэл дагуул "Азиасат"-ын сувгаас Олон улсын сансрын холбооны хиймэл дагуул "Интелсат"-ын сувагт шилжих, тоног төхөөрөмжийг суурилуулах, хэмжилт тохируулгын ажил хийгдэх үед орон нутагт үндэсний телевизийн нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагааг радио релейн шугам бүхий газруудад тасалдахгүй байхаар зохион байгуулах, түүнчлэн хөдөөгийн хөдөлмөрчидөд хэрэгжүүлж буй арга хэмжээний ач холбогдол болон зарим газарт тодорхой хугацаагаар үндэсний телевизийн нэвтрүүлэг тасарч болох тухай урьдчилан зарлаж мэдээлэл хүргэх, тэдэнд ойлгуулах бүх талын арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Радио, Телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Мөнхтөр нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА


Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.АЛТАНГЭРЭЛ