Хэвлэх DOC Татаж авах
ХИЛ, ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХИЛ, ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ


2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 51



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Олон улсын нислэгийн үед Баян-өлгий аймгийн нисэх онгоцны буудалд хил, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД