Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫН YЙЛЧЛЭХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫН YЙЛЧЛЭХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Улсын Их Хурал 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т оруулсан өөрчлөлтийг 2003 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР