A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

/Энэ хуулийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцоно./

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн аудитын тогтолцоо, төрийн аудитыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн аудитыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын төрийн аудитын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, Төсвийн тухай хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл.Төрийн аудитын үндсэн зарчим

Хэвлэх

3.1.Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

4.1.Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5 дугаар зүйл.Төрийн аудитын төрөл

Хэвлэх

5.1.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ. Аудитын арга хэлбэрийг санхүүгийн удирдлага, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилттэй уялдуулан байнга боловсронгуй болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна.

5.3.Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

5.4.Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА

6 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын тогтолцоо

Хэвлэх

6.1.Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.2.Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батална.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.З.Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Yндэсний аудитын газар

Хэвлэх

7.1.Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.2.Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана. Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

7.3.Монгол Улсын Ерөнхий аудитор түр эзгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн буюу эсвэл чөлөөлөгдсөн тохиолдолд түүний үүргийг Ерөнхий аудиторын орлогч гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.Үндэсний аудитын газар Улаанбаатар хотод байрлах ба тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

7.5.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд шударга ёсыг сахиулах үүднээс ёс зүйн дүрэм баталж мөрдүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.6.Ёс зүйн дүрмийг Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын байгууллагын ажилтнууд болон Үндэсний аудитын газрын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс нэгэн адил дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

71дүгээр зүйл.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага

Хэвлэх

71.1.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ.

71.2.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна.

71.3.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

71.4.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор тухайн аудитын байгууллагын төсвийг захиран зарцуулах ба үйл ажиллагааг нь тогтоосон хугацаанд Үндэсний аудитын газарт хариуцан тайлагнаж, тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аудитын дүнг танилцуулна.

71.5.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

/Энэ зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын төсөв, санхүүжилт

Хэвлэх

8.1.Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг хянуулахаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд оруулна. Төсвийн байнгын хороогоор хянагдаж зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.

8.2.Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд уг төсөвт Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.

8.3.Төрийн аудитын байгууллагын нийт төсвийн төлөвлөлт, зарцуулалтад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хяналт тавина.

8.4.Үндэсний аудитын газар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан төрийн аудитын байгууллагын жилийн төсвийн хуваарь, аудитын ажлын хэмжээ болон үнэлгээг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын төсвийн хуваарийг баталж, төлөвлөлт болон зарцуулалтад хяналт тавина.

/Энэ зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн аудитын газар

Хэвлэх

9.1.Аймаг, нийслэлийн аудитын газар нь аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор, бусад ажилтнуудаас бүрдэнэ. Аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор, аудитын газрын ажилтнууд төрийн тусгай албан тушаалтан байна.

9.2.Аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий аудитор томилж, чөлөөлнө. Аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

9.3.Энэ хуулийн 13.2, 13.3, 13.6-д заасан шаардлага аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторт нэгэн адил хамаарах бөгөөд мөн хуулийн 13.4.2, 13.4.5, 13.4.7, 13.4.8, 14.2, 14.7, 14.8-д заасан бүрэн эрхийг аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлнэ. Түүнчлэн аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор аймаг, нийслэлийн аудитын газрын төсвийг захиран зарцуулж бүтэц, орон тоог батална.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

9.4.Аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.5.Аймаг, нийслэлийн аудитын газар үйл ажиллагаагаа жил бүр тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнаж, Үндэсний аудитын газарт танилцуулж байна.

9.6.Аймаг, нийслэлийн аудитын газрын жилийн эцсийн санхүүгийн тайланд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн томилсон аудитор аудит хийнэ.

/Энэ зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн аудитын газрын төсөв

Хэвлэх

10.1.Аймаг, нийслэлийн аудитын газрын төсвийг түүний саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батална. Төсөв нь аймаг, нийслэлийн аудитын газар үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан төсөвт ажилтнуудийн мэргэшил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11 дүгээр зүйл.Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг

Хэвлэх

11.1.Төрийн аудитын байгууллагын ажилтан нь

11.2.Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөх ёслолыг

12 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын ажилтны албан тушаалын ангилал, зэрэг дэв

Хэвлэх

12.1.Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

12.1.1.төрийн аудитын тэргүүн түшээ;

12.1.2.төрийн аудитын итгэмжит түшээ;

12.1.3.төрийн аудитын зөвлөх түшээ;

12.1.4.төрийн аудитын ахлах түшээ;

12.1.5.төрийн аудитын түшээ;

12.1.6.төрийн аудитын дэс түшээ.

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.2.Төрийн аудитын тэргүүн түшээ, итгэмжит түшээ, зөвлөх түшээ, ахлах түшээ, түшээ, дэс түшээ нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

12.3.Төрийн аудитын байгууллагын дараахь албан хаагчид дор дурдсан зэрэг дэв олгоно:

12.3.1.Монгол Улсын Ерөнхий аудиторт-төрийн аудитын тэргүүн түшээ;

12.3.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчид-төрийн аудитын итгэмжит түшээ;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.3.3.төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудиторт төрийн аудитын итгэмжит түшээ;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3.4.төрийн аудитын байгууллагын аудитын менежерт төрийн аудитын зөвлөх түшээ;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3.5.төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээчид төрийн аудитын ахлах түшээ;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3.6.төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид төрийн аудитын түшээ.

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.4.Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор тогтооно.

12.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.6.Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР БА ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ

13 дугаар зүйл.Ерөнхий аудитор

Хэвлэх

13.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.

13.2.Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдох хүн дараахь шаардлагыг хангасан байна:

13.2.1.Монгол Улсын иргэн байх;

13.2.2. 40-өөс дээш настай байх;

13.2.3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;

13.2.4.ял шийтгүүлж байгаагүй;

13.2.5.эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль, төрийн захиргаа болон холбогдох бусад чиглэлээр боловсролын зэрэгтэй байх;

13.2.6.төрийн албанд 10-аас дээш жил ажилласан байх;

13.2.7.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх.

13.3.Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон хүн намын гишүүнээсээ түдгэлзэнэ.

13.4.Монгол Улсын Ерөнхий аудитор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.4.1.Үндэсний аудитын газрыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

13.4.2.аудит хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж батлах;

13.4.3.Үндэсний аудитын газрын төсвийн зарцуулалтад хяналт тавих;

13.4.4.Улсын Их Хурлын чуулганы болон Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох;

13.4.5.энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, нягтлан бодох бүртгэл, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж, шийдвэр гаргах;

13.4.6.Үндэсний аудитын газрын бүтэц, орон тоог батлах;

13.4.7.эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах;

13.4.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.5.Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ зарим хэсгийг тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд энэ нь түүнийг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.6.Монгол Улсын Ерөнхий аудитор Үндэсний аудитын газрын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, арга ажиллагаанд нийцүүлэн, үнэнч шударга, бодитой, арвич хямгач, үр ашигтай, үр нөлөөтэй ажиллуулах үүрэг хүлээнэ.

13.7.Ерөнхий аудиторын орлогчийг Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурал томилж чөлөөлнө. Ерөнхий аудиторын орлогчид нэр дэвшигч нь энэ хуулийн 13.2-т заасан Монгол Улсын Ерөнхий аудиторт тавигдах шаардлагуудыг нэгэн адил хангасан байна. Хэрэв Улсын Их Хурал санал болгосон хүнийг нь томилох боломжгүй гэж үзсэн бол Монгол Улсын Ерөнхий аудитор дахин нэр дэвшүүлнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

13.8.Монгол Улсын Ерөнхий аудитор чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргаж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.9.Албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болон биеийн эрүүл мэндийн улмаас албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурал үүрэгт ажлаас нь чөлөөлж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.10.Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.11.Монгол Улсын Ерөнхий аудиторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.12.Монгол Улсын Ерөнхий аудиторыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад хорин дөрвөн цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд түүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.13.Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхий аудитор орон гарсан тохиолдолд 15 хоногийн дотор, Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт дараагийн чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл.Төрийн аудитын байгууллагын хүний нөөц

Хэвлэх

14.1.Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2.Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны шинжээч, мэргэжилтнийг аудитын үйл ажиллагаанд татан оролцуулж, үйлчилгээ, зөвлөгөө авч болно.

14.3.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон тогтолцоог боловсруулж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хууль, 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

14.4.Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хууль, 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

14.5.Төрийн аудитын байгууллагын ажилтан үүрэгт ажлаа үр нөлөөтэй гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий аудитор Үндэсний аудитын газрын ажилтнуудад зориулсан байнгын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.6.Төрийн аудитын байгууллагын ажилтан төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаас гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:

14.6.1.аудит хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурин газрын доторхи нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;

14.6.2.аудит хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах;

14.6.3.аудит хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт нь олгох.

14.7.Энэ зүйлийн 14.6.2, 14.6.3-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

14.8.Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн болон бусад ажилтны гэр бүл, төрөл садны хүнийг Үндэсний аудитын газарт ажилтнаар авч ажиллуулахыг хориглоно.

14.9.Төрийн аудитын байгууллагын алба хаагч албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох бөгөөд хэрэв улс төрийн намын гишүүн байсан бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэж, энэ тухайгаа байгууллагын удирдлага болон харьяалах намын байгууллагадаа албан ёсоор бичгээр мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АУДИТЫН БОЛОН ТАЙЛАГНАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

15 дугаар зүйл.Аудит хийх бүрэн эрх

Хэвлэх

15.1.Үндэсний аудитын газар дараахь бүрэн эрхийг эдэлнэ:

15.1.1.Улсын Их Хурлаас бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрээс нь үл хамааран аудит хийх. Улсын Их Хурлын зөвхөн санхүүгийн тайланд аудит хийх бөгөөд хэрэв Улсын Их Хурлаас хүссэн тохиолдолд бусад үйл ажиллагаанд нь аудит хийх;

15.1.2.төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх;

15.1.3.олон улсын байгууллага, гадаад орны санхүүжилтээр ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд тэдний хүсэлтээр аудит хийх;

15.1.4.Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө болон олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс Монгол Улсын Засгийн газар, төсвийн байгууллагад олгосон зээл, тусламж, хандивын ашиглалт, зарцуулалт, үр дүнд аудит хийх;

15.1.5.улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр дүнд аудит хийх;

15.1.6.гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурлын даргын итгэмжилсэн аудитор аудит хийх;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.7.улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийх;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.8.шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийж, дүгнэлт гаргах;

15.1.9.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт, уг төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан саналын талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж танилцуулах;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.10.төрийн аудитын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор ажлын зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны асуудлаар стандарт, дүрэм, журам, заавар батлах;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.11.өөрийн бүрэн эрхийн асуудлаар төрийн аудитын байгууллагаар сэлгэж аудит хийлгэх;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.12.аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих;

15.1.13.төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Үндэсний аудитын газарт ажлын 10 хоногийн дотор мэдэгдэнэ;

15.1.14.төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийж дүгнэлт гаргаж болох;

15.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдсон улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд, түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.1.16.тухайн сонгуулийн жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тухайн сонгуульд оролцох улс төрийн нам, сонгуулийн эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг хянан баталгаажуулах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.1.17.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.18.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэхэд болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрт дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.1.19.Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

15.1.20.төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд, түүнчлэн төсвийн хөрөнгөөр болон төсвийн хөрөнгийн оролцоотой хэрэгжих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийж дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.1.21.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

15.1.22.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

15.2.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ:

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.1.орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх;

15.2.2.орон нутгийн төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх;

15.2.3.орон нутгийн төсвийн жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийж дүгнэлт гаргах;

15.2.4.орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах;

15.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3.Төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.4.Эрх бүхий байгууллага энэ хуулийн 15.3-т заасны дагуу шилжүүлсэн хэргийн талаар гаргасан шийдвэрээ холбогдох хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.5.Үндэсний аудитын газар энэ хуулийн 15.1.17, 15.1.18-д заасан дүгнэлтийн нэг хувийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг дүгнэлтэд улс төрийн нам, намуудын эвсэл, хамтарсан намууд нэр дэвшигчдээс дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16 дугаар зүйл.Аудитын төлөвлөлт

Хэвлэх

16.1.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулж ажиллана.

16.2.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулахдаа иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийг сонгож, хүний болон санхүүгийн нөөц, хугацаа, хүрэх үр дүнг тусган Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэр гаргуулна. Энэ шийдвэр нь төлөвлөгөө боловсруулах үндэслэл болно.

16.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр хийх аудитын тайланг тус Байнгын хороонд заавал танилцуулах бөгөөд уг Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн аудитын тайланг хэлэлцэж, зохих шийдвэр гаргана.

16.4.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ:

16.4.1.дотоод, гадаадын бусад байгууллагын санал;

16.4.2.дотоод хяналтын байгууллагаас хийсэн болон хийхээр төлөвлөсөн аудит;

16.4.3.олон улсын байгууллагаас хийсэн болон хийхээр төлөвлөсөн аудит;

16.4.4.явцын дунд гарч болох гэнэтийн шаардлага.

/Энэ зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл.Аудитын ажлын болон тайлагнах стандарт

Хэвлэх

17.1.Үндэсний аудитын газар аудитын ажлын болон тайлагнах стандарт баталж төрийн аудитын байгууллагын болон дотоод хяналтын ажилтан, төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс аудит хийж буй мэргэжлийн аудитороор мөрдүүлнэ. Энэ стандарт нь аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандарт, тухайлбал, Хяналт шалгалтын дээд байгууллагуудын олон улсын байгууллага, Нягтлан бодогчдын олон улсын холбооны стандартад нийцсэн байна.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл.Санхүүгийн тайлангийн аудит

Хэвлэх

18.1.Засгийн газар болон бусад байгууллагууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргаж Төсвийн тухай хуулиар тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хууль, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

18.2.Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуулиар тогтоосон хугацаанд санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гарган төсвийн ерөнхийлөн захирагчид, дүгнэлтийн хувийг шаардлагатай гэж үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад тус тус хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.3.Төрийн аудитын байгууллага дотоодын болон хөндлөнгийн аудитын бусад байгууллагын хийсэн аудитыг Аудитын олон улсын ба үндэсний стандартын дагуу үнэн зөв, алдаа мадаггүй хийгдсэн гэж үзвэл түүнд тулгуурлан дүгнэлтээ гаргаж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.4.Монгол Улсын Ерөнхий аудитор нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод хяналт сайтай нь удаа дараагийн аудитаар нотлогдсон байгууллагын санхүүгийн тайланд жил бүр аудит хийх шаардлагагүй гэж үзэж болох бөгөөд энэ тухай Улсын Их Хурал, холбогдох бусад байгууллагад зөвлөх эрхтэй.

18.5.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна. Гэрээгээр аудит хийлгэх, аудитын тайланг баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.6.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудит хийхэд гарсан шууд ба шууд бус зардлыг нөхөх үүднээс аудит хийлгэсэн байгууллагаас аудитын үйлчилгээний төлбөр авч болно. Аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жишгийг Yндэсний аудитын газрын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, байгууллагуудын төсөвт тусгаж байна. Төрийн аудитын байгууллагын хийсэн аудитын төлбөрийн орлогыг улсын төсөвт оруулах ба гэрээгээр хийлгэсэн аудитын төлбөрийг тухайн аудитын байгууллагад төлнө.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.7.Санхүүгийн тайланд аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

19 дүгээр зүйл.Гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, түүний тайлан

Хэвлэх

19.1.Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

19.2.Төрийн аудитын байгууллага аудитын зорилт, хамрах хүрээний талаар аудит хийлгэх байгууллагад аудит эхлэхээс өмнө мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.3.Аудит дуусаж, тайлангийн төсөл бэлэн болсны дараа төрийн аудитын байгууллага дараахь арга хэмжээ авна:

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.3.1.аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх;

19.3.2.аудит хийлгэсэн байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл өөрийн дүгнэлтийг нэмэлт нотлох зүйлээр бататгах арга хэмжээ авах;

19.3.3.тайлангийн эцсийн хувилбарыг Улсын Их Хурал аудит хийлгэсэн байгууллага болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх.

19.4.Гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

20 дугаар зүйл.Санал, зөвлөмж, мэдээлэл

Хэвлэх

20.1.Монгол Улсын Ерөнхий аудитор Үндэсний аудитын газрын чиг үүрэгтэй холбоотой аливаа асуудлаар мэдээлэл, илтгэл, тайлан бэлтгэж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгч болно.

20.2.Монгол Улсын Ерөнхий аудитор улс орны эрх ашгийн төлөө гэж үзсэн аливаа асуудлаар санал, зөвлөмж бэлтгэж Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулж болно.

21 дүгээр зүйл.Мэдээлэл авах эрх

Хэвлэх

21.1.Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй. Энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.Төрийн аудитын байгууллагын ажилтнууд аудитын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг шалгагдагч байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулж авах эрхтэй.

22 дугаар зүйл.Мэдээллийн нууцыг хамгаалах

Хэвлэх

22.1.Төрийн аудитын байгууллага аудит хийх явцад олж авсан төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг уг мэдээллийг өгсөн байгууллагынхтай нь ижил түвшинд нууцалж хамгаална.

22.2.Нууц гэдгээр халхавчлан зөрчил дутагдлыг нуун дарагдуулах нь улс орны эрх ашигт харш гэж Монгол Улсын Ерөнхий аудитор үзвэл уг мэдээллийг авах эрхтэй байгууллага, албан тушаалтанд нь танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг санал болгож болно.

22.3.Нууц мэдээллийг зохих зөвшөөрөлгүй задруулсан буюу ашигласан төрийн аудитын байгууллагын ажилтанд уг мэдээллийг өгсөн байгууллагын ажилтантай адил арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ

23 дугаар зүйл.Тайлан түгээх эрх

Хэвлэх

23.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн аудитын байгууллага гүйцэтгэлийн аудитын болон бусад тайланг хэвлэн нийтлэх буюу бусад арга замаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд түгээж болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24 дүгээр зүйл.Хэвлэмэл тайлангийн жагсаалт

Хэвлэх

24.1.Төрийн аудитын байгууллага өөрийн хийсэн аудитын тайлангийн жагсаалтыг улирал тутам гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээгээр мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25 дугаар зүйл.Мэдээллээр хангах

Хэвлэх

25.1.Төрийн аудитын байгууллага хүсэлт ирүүлсэн хүмүүст төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг хэвлэмэл эхээр нь буюу хувилж өгнө.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.Төрийн аудитын байгууллага аудитын тайланг хэвлэн нийтлэх, хувилж олшруулахад зарцуулсан зардлыг нөхөх зорилгоор төлбөр авч болно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, АУДИТ

26 дугаар зүйл.Үндэсний аудитын газрын үйл ажиллагааны тайлан

Хэвлэх

26.1.Үндэсний аудитын газар үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хуралд тайлагнана. Үндэсний аудитын газрын жилийн тайланд тухайн жилийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тайлан болон санхүүгийн тайлан тусгагдана.

27 дугаар зүйл.Үндэсний аудитын газрын аудит

Хэвлэх

27.1.Төрийн аудитын төв байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг тухай бүр сонгон шалгаруулж, Улсын Их Хурлын даргын томилсон хараат бус мэргэжлийн аудитор шалгаж, дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.2.Томилогдсон аудитор Үндэсний аудитын газрын баталсан стандарт, журмын дагуу аудит хийнэ. Томилогдсон аудитор аудит хийх хугацаандаа мэдээлэл цуглуулах талаар Үндэсний аудитын газрын ажилтны бүрэн эрхийг нэгэн адил эдэлнэ.

27.3.Томилогдсон аудитор Үндэсний аудитын газрын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлж болохгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

28.1.Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

28.2.Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ:

28.2.1.аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд;

28.2.2.төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд.

/Энэ зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

29.1.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР