Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН БООМТУУДЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛИЙН БООМТУУДЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ


2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 212



Хилийн боомтын асуудал эрхэлсэн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. ”Хилийн боомтуудын талаар баримтлах үйл ажиллагааны чиглэл”-ийг хавсралт ёсоор баталсугай


2. Хавсралтад заасан чиглэлийн дагуу хилийн боомтуудын талаар хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах асуудлаар ОХУ, БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай хэлэлцээ хийж, тохиролцох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, боомтын дэглэм сахиулах үйл ажиллагаа болон энэхүү чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус үүрэг болгосугай.


3. Хилийн боомтын хяналтын байгууллагуудыг холбоожуулах асуудлыг хамтран шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтыг олон улсын боомт болгох тухай” Засгийн газрын 1996 оны З дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар тогтоолын “...Баян-Өлгий аймгийн Өлгий хотын нисэх онгоцны буудал,...” гэснийг хассугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хууль зүй, дотоод эргийн сайд Ц.НЯМДОРЖ


Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН