Хэвлэх DOC Татаж авах
ХААЛТТАЙ БҮСИЙН ТУХАЙ /Биокомбинат, Мал эмнэлгийн эм, бэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн хаалттай бүс/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХААЛТТАЙ БҮСИЙН ТУХАЙ /Биокомбинат, Мал эмнэлгийн эм, бэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн хаалттай бүс/


1994 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 165



"Монгол Улсын малын удмын санг, эрүүл мэндийг хамгаалах тухай"-ийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Мал, амьтан, тэдгээрээс хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг Биокомбинат, Мал эмнэлгийн эм, бэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн эзэмшилд олгосон 20 га дэвсгэр нутгийг хаалттай /хорио цээрийн/ бүс болгосугай.


2.Биокомбинат, Мал эмнэлгийн эм, бэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн хаалттай /хорио цээрийн/ бүсийн хилийг нарийвчлан тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав нарт даалгасугай.


З.Хаалттай /хорио цээрийн/ бүсэд мөрдөх журмыг хавсралтын ёсоор баталж, түүнийг Биокомбинат, Мал эмнэлгийн эм, бэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн хаалттай бүсэд мөрдүүлсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД