Хэвлэх DOC Татаж авах
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООГ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООГ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ


2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 15



Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтыг ЗГ-ын 2016 оны 268-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 


2. Харилцаа холбооны зохицуулах хорооны болон ажлын албаны орон тоо, цалингийн сан, төсвийг баталж, харилцаа холбооны байгууллагуудын бүтцийг Харилцаа холбооны тухай хуулийн дагуу шинэчлэн зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт тус тус даалгасугай.


3. Дэд бүтцийн улсын хяналтын албаны Долгион хүлээн авах, хянах станцын барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ажиллагсдын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд зөвшөөрсүгэй.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД