A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН НУУЦЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Дор дурдсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг Монгол Улсын төрийн нууцад хамааруулна:

д/д

Төрийн нууцын жагсаалт

Нууцын зэрэглэл

Нууцлах хугацаа (жилээр)

онц чухал маш нууц

маш нууц

нууц

0

A

1

2

3

4

Нэг.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд:

1

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлол, улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой, энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан бөгөөд төлөөлүүлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж нууцалсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

нууцалсан зэрэглэлээр

байнга

2

Улсын Их Хурлын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан бөгөөд төлөөлүүлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж нууцалсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

нууцалсан зэрэглэлээр

байнга

3

Аливаа улс оронтой харилцах Монгол Улсын чиг бодлого, байр суурийг нарийвчлан илэрхийлсэн баримт бичиг, гадаад орнуудаас итгэмжлэгдсэн байдлаар авсан бүх төрлийн мэдээ, мэдээлэл

нууцалсан зэрэглэлээр

байнга

4

Гадаад орон, олон улсын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, Төв банк санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ хэлэлцээрийн төсөл, тэдгээрийн боловсруулалтын шатанд хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект,үйл ажиллагаа

нууцалсан зэрэглэлээр

тусгайлан заагаагүй бол хүчин төгөлдөр болтол

5

Төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний сэдэв, илтгэл, тэмдэглэл, тэдгээрт холбогдох баримт бичиг

нууцалсан зэрэглэлээр

талууд өөрөөр тохироогүй бол хэлэлцээр дуустал

6

Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, гүйцэтгэх ажлын болон бусад хүрээний нууцалбал зохих асуудлаар гадаад орны Засгийн газар, байгууллагатай байгуулсан хоёр талын болон олон улсын гэрээ, хэлэлцээр, протокол, тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаархи мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

нууцалсан зэрэглэлээр

талууд өөрөөр тохироогүй бол 60

7

Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын ажлын удирдамж, төлөвлөгөө

нууцалсан зэрэглэлээр

10

8

Онц байдалд хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын ажиллах төлөвлөгөө

нууцалсан зэрэглэлээр

10

9

Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, гүйцэтгэх ажлын болон бусад хүрээний нууцалвал зохих асуудлаар олон улсын хурал зөвлөлгөөн, чуулганд оролцох төлөөлөгчдийн ажлын чиглэл, удирдамж

нууцалсан зэрэглэлээр

10

10

Энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг, эд зүйлийг битүүмжлэн хүргэх төрийн тусгай болон дипломат шуудан:

1/ битүүмжлэхээс хэрэглэгчид хүртэл

нууцалсан зэрэглэлээр

байнга

2/ бүртгэл нь

+

10

11

Улсын онц чухал болон тусгай объектын байршил, олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

40

12

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал, чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг

+

10

13

Төрийн шифр харилцааны бодлого, төрийн тусгай хэрэглээний мэдээлэл холбооны болон шифрийн криптографын боловсруулалт, сан, нөөц, шифрийн арга ажиллагаа, аргачлал, тэдгээрийг ашиглах заавар, код, түлхүүр, түүнд холбогдох баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

байнга

14

Төрийн шифр харилцааны дүрэм, заавар, шифрийн материалын нэгдсэн бүртгэл

+

60

15

Төрийн шифр мэдээ

нууцалсан зэрэглэлээр

60

16

Төрийн мэдээлэл холбооны систем, сүлжээ, түүний бүтэц, зохион байгуулалт, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны зарчим, программ хангамж, код, түлхүүрийн баримт бичиг, техникийн өгөгдөхүүн, ашиглалт, үйлчилгээний заавар, техникийн баримт бичиг, радио долгионы давтамжийн хуваарилалт, тэдгээрт холбогдох баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

60

17

Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан

+

байнга

18

Энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хүлээлцсэн, шилжүүлсэн, шалгасан, устгасан тухай мэдээ, баримт бичиг

+

60

19

Энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримт бичиг, эд зүйл

нууцалсан зэрэглэлээр

25

Хоёр. Батлан хамгаалах хүрээнд:

20

Төрийн цэргийн бодлогын нууцалбал зохих хэсэг, заалт, зэвсэгт хүчнийг ашиглах номлол

нууцалсан зэрэглэлээр

40

21

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын байлдааны цагийн орон тоо, жинхэнэ нэр, зохион байгуулалт, бүтэц, тэдгээрийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт

+

40

22

Зэвсэгт хүчний стратегийн удирдамж, бэлэн байдлын төлөвлөгөө, тэдгээрийн биелэлтийн мэдээ, тооцоо, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, ашиглах, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдаанд бэлтгэх, шилжүүлэн байрлуулах төлөвлөгөө, зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах арга ажиллагааны тактик, тэдгээрт холбогдох мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

40

23

Байлдааны бэлэн байдлын мэдээ, байлдааны тушаал, захирамж, байлдааны ажиллагааны газар, орныг төхөөрөмжлөхтэй холбогдсон мэдээ, баримт бичиг, энэ хуулийн 20-31дүгээр зүйлд заагдсан баримтыг тусгасан байр зүйн зураг

нууцалсан зэрэглэлээр

40

24

Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, байлдааны техник зэвсэглэл, материал, галт хэрэгслийн хангалт, захиалга, нөөцийн тооцоо, мэдээ.

Энэ заалтад Зэвсэгт хүчинд хадгалагдаж байгаа газрын минийн тоо хэмжээ, нөөц, чанар, тэдгээртэй холбогдох мэдээ, тайлан хамаарахгүй

/Энэ 24-т 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

+

20

25

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, бэлтгэл үүрэгтэн, цэрэгт татах болон цэргээс халагдах хүмүүсийн нэгдсэн мэдээ, цэргийн мэргэжлийн ангилал, оногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн дүн, тооцоо

1. Улсын хэмжээнд

+

15

2. Нийслэл, аймгийн хэмжээнд

+

10

26

Зэвсэгт хүчний автоматжуулсан болон далдуур удирдлагын системийн бүтэц, зохион байгуулалт, хангалт, тэдгээрт холбогдох мэдээ, баримт бичиг

+

40

27

Зэвсэгт хүчний удирдлагын байрны байршил, мэдээлэл, холбооны сүлжээ, радио долгионы давтамжийн хуваарилалт, баримт бичиг

нууцалсан зэрэглэлээр

50

28

Цэргийн дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр, дайчилгааны улсын нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, түүнтэй холбоотой баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

1. Улсын хэмжээнд

+

40

2. Аймаг, нийслэлийн хэмжээнд

+

20

29

Улсын хил хамгаалалт, хангалтын зохион байгуулалт, арга ажиллагаа, оператив төлөвлөгөө, зэвсэглэл, материал техникийн нэгдсэн захиалга, тооцоо, мэдээ, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулж явуулахтай холбогдсон баримт бичиг

+

40

30

Улсын болон дайчилгааны стратегийн нөөцийн бодит хэмжээ, байршил, тэдгээрийн тайлан, мэдээ, санхүүжилттэй холбогдсон баримт бичиг

+

40

31

Улсын болон дайчилгааны нөөцийн жилийн болон дунд, урт хугацааны үндсэн чиглэлийн төслийн тооцоо, үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг

+

40

32

1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг

нууцалсан зэрэглэлээр

байнга

33

Иргэний хамгаалалтын оператив болон онцгой үеийн арга хэмжээний төлөвлөгөө, холбоо, зарлан мэдээллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, энэ зорилгоор дэд бүтцийг ашиглахтай хобогдсон баримт бичиг, удирдлагын хоргодох байр, төсөв, байршил, хүчин чадлын тухай мэдээлэл, биет зүйл

нууцалсан зэрэглэлээр

20

Гурав. Эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хүрээнд:

34

Улсын эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгтийн нөөцтэй холбогдсон болон нөөцийн сангийн байршил, тэдгээрийн хамгаалалттай холбогдох мэдээ, баримт бичиг

+

байнга

35

Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажлын төсвийн дэлгэрэнгүй үзүүлэлт, төсвийн гүйцэтгэлийн тайлан

+

20

36

Бэлэн мөнгө хэвлэх, устгах болон алт, эрдэнэсийн зүйл, бэлэн мөнгө тээвэрлэх зам, цаг хугацаа, хамгаалах хүч, хэрэгслийн тухай мэдээ, баримт бичиг

+

5

37

Шинжлэх ухаан, технологийн ололтыг дотоод, гадаадад дамжуулах лицензийн гэрээтэй холбоотой баримт бичиг

нууцалсан зэрэглэлээр

гэрээ хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол 10

38

Энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг ашиглан бэлтгэсэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын диссертаци, тайлан, дүгнэлт, онолын бага хурал, зөвлөлгөөн, лекц, хичээлийн тэмдэглэл, сургууль төгсөгчдийн дипломын ажил, тэдгээрт холбогдох баримт бичиг

нууцалсан зэрэглэлээр

15

Дөрөв. Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд:

39

Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбогдолтой мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

байнга

40

Гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлийн тайлан, мэдээ, судалгаа, тусгай сангийн баримт бичиг

+

байнга

41

Гүйцэтгэх ажлын мэдээллийн сан, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, компьютерийн тоон мэдээлэл агуулах төхөөрөмж дэх нууцын зэрэглэл бүхий баримт бичиг

нууцалсан зэрэглэлээр

60

42

Бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих гүйцэтгэх ажил, тагнуул, сөрөх тагнуулын байгууллагын салбар нэгж, тэдгээрийн байр, байршил, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл, тэдгээрт холбогдох мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

60

43

Гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн баримт бичиг, холбогдох эд зүйл, үйл ажиллагаа

+

60

44

Эрх бүхий байгууллагын удирдлагаас гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан шийдвэр, заавар, журам, холбогдох баримт бичиг

+

60

45

Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтнууд үйл ажиллагаандаа удирдамж болгох үндсэн төлөвлөгөө, тайлан, ажлын байрны тодорхойлолт, тэдгээрт холбогдох баримт бичиг

+

60

46

Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, гүйцэтгэх ажлын төсөв, зардал, тэдгээрт холбогдох баримт бичиг

+

60

47

Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх ажилтны хувийн хэрэг, төлөөлүүлсэн нэр, шифр, дугаар, тэдний албан ажилтай холбогдсон мэдээ, баримт бичиг

+

60

48

Гүйцэтгэх ажлын эрдэм шинжилгээ, түүх судалгаа, сургалтын холбогдолтой бүтээл, ном, сэтгүүл, хичээлийн хөтөлбөр, тэдгээрт холбогдох баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

60

49

Тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан төр засгийн дээд болон эрх бүхий бусад байгууллагад илгээсэн мэдээ, илтгэх хуудас, танилцуулга

нууцалсан зэрэглэлээр

60

50

Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын Тусгай архивын данс, бүртгэл, эд зүйл

нууцалсан зэрэглэлээр

60

51

Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх төлөвлөгөө, онц, хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг гарсан үед ажиллах төлөвлөгөө, удирдамж, хэрэглэх дохио

+

20

52

Гүйцэтгэх ажил болон төрийн тусгай хамгаалалтад ашиглаж байгаа радио долгионы давтамжийн хуваарилалт, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын телефон утасны жагсаалт

+

60

53

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа

нууцалсан зэрэглэлээр

30

Тав. Бусад

54

Төрийн нууцад хамаарах асуудлаар хэлэлцсэн төрийн байгууллагын хаалттай хуралдааны тэмдэглэл, түүнд холбогдох мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

нууцалсан зэрэглэлээр

20

55

Цаазаар авах ял гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичиг

+

байнга

56

Дайны болон дайн бүхий байдлын үед төрийн байгууллагын ажиллах төлөвлөгөө, холбогдох мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа

+

40

57

Улсын онц чухал болон тусгай объект, үйл ажиллагааг халхлах журам

+

50

58

Цэвэр ус олзворлон түгээх байгууламжийн байршлын зураг

+

байнга

59

Терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдох мэдээ, баримт бичиг /Энэ 59 дэхийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

нууцалсан зэрэглэлээр

байнга

60

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл /Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

нууцалсан зэрэглэлээр

байнга

Хэвлэх

Тайлбар:Нууцын зэрэглэлийг /+/ гэж тэмдэглэв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ