A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭЛ-ШИНЭ ТЕХНОЛОГИ САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын Хоёрдугаар хэсгийн 4-ийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус салбарт гадаад орон, олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар олгосон бүтээгдэхүүний борлуулалтын сан, түүний хүүгийн орлогоос "Хүнс, хөдөө аж ахуйн жижиг үйлдвэрлэл-шинэ технологи сан" байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй

2. Хүнс, хөдөө аж ахуйн жижиг үйлдвэрлэл-шинэ технологи санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журмыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ