Хэвлэх DOC Татаж авах
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуультай нийцүүлэх арга хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор авах бөгөөд энэхүү өөрчлөлтөө 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ

2 дугаар зүйл. Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н.ЭНХБАЯР