A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАДГАЛАМЖИЙН БАНКНЫ ДҮРМИЙН САНГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 41

Банкны тухай хуулийн 25 дугаар зүйл, "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 2006 оны 04 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хадгаламжийн банк"-ны дүрмийн санг З тэрбум 500 сая (гурван тэрбум таван зуун сая) төгрөгийн Засгийн газрын хямдруулсан бонд гаргаж нэмэгдүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН