Хэвлэх DOC Татаж авах
ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ


2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 70



Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших улсын хамгаалалтад байгаа Цогт тайжийн цагаан байшингийн балгас, Бичигт хөшөө болон Хар Бухын балгасын хамгаалалтын бүсийг хавсралт ёсоор тогтоосугай.


2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглох, дурсгалуудын хамгаалалтын бүсийн шон, тэмдэг тавих, шаардлагатай газруудад хашаа барьж хамгаалах талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч И.ЭРДЭНЭБААТАР