A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

УС, РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

/Энэ хуулийн нэрэнд 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус, рашаан ашигласны төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Ус, рашаан ашигласны төлбөр /цаашид "төлбөр" гэх/-ийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Усны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

Хэвлэх

1.Ус, рашаан, тэдгээрийн орчинг аливаа зориулалтаар ашиглаж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага төлбөр төлөгч байна.

2.Ус, рашаан ашиглагчдад зөвшөөрөл олгох асуудлыг Усны тухай Монгол Улсын хуулиар зохицуулна.

3.Ус, рашаан ашиглах зөвшөөрөл олгогч нь ус, рашааны нөөцийг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын талаархи мэдээллийг зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 1О хоногт багтаан татварын албанд гаргаж өгнө. Татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна.

4.Мэдээлэлд ус, рашаан ашиглах аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, ус, рашааны байршил, ашиглах хугацаа, тоног төхөөрөмжийн хүч чадал зэрэг татварын хяналтад шаардлагатай үзүүлэлтийг тусгана.

4 дүгээр зүйл.Төлбөр ногдох зүйл

Хэвлэх

1.Төлбөр ногдох зүйл нь дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан, тэдгээрийн орчин байна:

1/хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус;

2/эмчилгээ, сувилгаа, халаалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан;

3/эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин.

4/уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус. /Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл.Усны нөөцийн үнэлгээг тогтоох

Хэвлэх

Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

6 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт

Хэвлэх

1.Ус, усан орчин ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараахь байдлаар тодорхойлно:

1/усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс;

2/хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоометрээр;

3/уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр. /Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Рашаан ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараахь байдлаар тодорхойлно:

1/эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашигласны төлбөрийг эмчлэн сувилуулсан хүн-хоногийн тоогоор;

2/үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласны төлбөрийг шоометрээр;

3/халаалтын зориулалтаар ашигласны төлбөрийг эзлэхүүнээр.

7 дугаар зүйл.Төлбөрийн хувь, хэмжээ

Хэвлэх

1.Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараахь хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох ус

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар

гадаргын усанд

Газрын доорхи усанд

доод

дээд

доод

дээд

1.Усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамирын зэрэг үйлдвэрлэл,үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс

хувь

1.0

5.0

-

-

2.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд

төг

-

-

1,00

30.00

3.Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд

төг

10.00

20.00

30.00

50.00

4.Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоо метр тутамд:

а/Алт, цагаан тугалга олборлолт

төг

50.00

100.00

100.00

150.00

б/Газрын тос олборлолт, цайр, хар тугалга баяжуулах

төг

50.00

100.00

100.00

150.00

в/Зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах

төг

20.00

80.00

50.00

150.00

/Дээрхи 7-р зүйлд 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

1.Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох ус

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар

Гадаргын усанд

Газрын доорх усанд

I.Усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамирын зэрэг үйлдвэр-лэл,үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс

хувь

доод

дээд

доод

дээд

1.0

5.0

-

-

II.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд

төг

-

-

1.00

30.00

III.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд:

төг

10.00

20.00

30.00

50.00

1.хүнд үйлдвэрлэлд

төг

20

40

50

100

2.хөнгөн үйлдвэрлэлд

төг

20

40

50

100

3.авто зам, засварт

төг

20

40

50

100

4.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлд

төг

20

40

50

100

5.Хүнсний үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:

а)архи, пиво, согтууруулах ундаа

төг

20

40

50

100

б)ундаа, цэвэр ус

төг

10

20

40

80

в)талх, чихэр, нарийн боов, бусад

төг

10

20

30

60

6.Эрчим хүчний үйлдвэрлэлд

төг

10

20

30

60

7.Газар тариалангийн үйлдвэрлэлд

төг

10

20

30

60

8.Бусад ашиг олох зориулалтаар ашигласан усны шоометр тутамд:

а)Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот

төг

20

40

50

100

б)Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймгийн төв, хот, суурин газар

төг

20

40

40

80

в)Баянхонгор, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төв, хот, суурин газар

төг

20

40

50

100

IV.Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:

а)ашигт малтмал олборлох, баяжуулах

төг

100

200

150

250

б)зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах

төг

100

200

150

250

в)усыг шавхан зайлуулах

төг

0

80

50

150

г)эрэл, хайгуулын өрөмдлөг хийх

төг

50

100

100

200

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараахь хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох рашаан

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/

Халуун

Хүйтэн

доод

дээд

доод

дээд

1.Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад

Хүн-хоног

10

50

5

40

2.Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах түүхий эд болгон ашиглахад

шоометр

500

1500

1000

3000

2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох рашаан

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/

1.Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад

Хүн-хоног

халуун

хүйтэн

доод

дээд

доод

дээд

10

100

5

80

2.Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах түүхий эд болгон ашиглахад

шоометр

500

2500

1000

6000

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.Ус, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно. /Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно.

4.Халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хувиар тогтооно.

5.Байгалийн халуун усыг халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хүртэл хувиар, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашиглавал ус ашигласны төлбөрийн 50 хүртэл хувиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.

6.Энэ зүйлийн З, 5 дахь хэсэгт заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно.

8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

Хэвлэх

1.Дараахь зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:

1/хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах;

2/түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх;

3/усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан.

2.Дараахь зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр хөнгөлж болно:

1/усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан;

2/ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх.

9 дүгээр зүйл.Төлбөр ногдуулах, төлөх, тайлагнах

Хэвлэх

1.Усны нөөцийг зохих зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа төлбөр төлөгч ашигласан усны хэмжээг хэмжих хэрэгслийн заалтаар, хэмжих хэрэгсэлгүй бол олборлох байгууламж, тоног төхөөрөмжийн хүч чадал буюу нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээг үндэслэн тооцож тухайн сард ногдох төлбөрийг өөрөө тодорхойлж дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушааж, эцсийн тооцоо хийнэ.

2.Рашааны нөөцийг байнга ашиглах зөвшөөрөл бүхий төлбөр төлөгч нь эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашигласан рашааны төлбөрийн хэмжээг эмчилгээ, сувилгаа хийлгэсэн хүн- хоногийн бүртгэлээр, халаалтад зориулан ашигласан рашааны төлбөрийн хэмжээг халаасан эзлэхүүний хэмжээгээр, үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашигласан рашааны хэмжээг хэмжих хэрэгслийн заалтаар, хэмжих хэрэгсэлгүй бол олборлох байгууламж,тоног төхөөрөмжийн хүч чадал буюу нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээг үндэслэн тооцож тухайн сард ногдох төлбөрийг өөрөө тодорхойлон, дараа сарын 1О-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 1О-ны дотор харьяалагдах татварын албанд тушааж, эцсийн тооцоо хийнэ.

3.Эмчлэн анагаах чанар, бүтэц найрлага нь тогтоогдсон орон нутгийн хэмжээнд байнга ашиглагддаг рашааны нөөцийг хувийн журмаар ашиглах иргэн эмчилгээ, сувилгаанд байх хоногт ногдох төлбөрийг бэлнээр сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтанд, эсхүл бэлэн бусаар орон нутгийн төсөвт тус тус төлнө.

4.Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан энэ зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу бэлнээр хураасан төлбөрийг тухай бүр сум, дүүргийн төсөвт оруулна.

5.Ус, рашааны нөөц, тэдгээрийн орчинг ашигласны төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана.

1/сум, дүүргийн засаг даргын томилсон албан тушаалтан бэлэн болон бэлэн бусаар төсөвт оруулсан төлбөрийн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 1О-ны дотор сум, дүүргийн татварын албанд;

2/сум, дүүргийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

3/аймаг, нийслэлийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад; /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/Улсын татварын ерөнхий газар төлбөрийн улсын нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор.

6.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10 дугаар зүйл. Төлбөрийг буцаан олгох

Хэвлэх

1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу төлсөн төлбөрийг дараахь тохиолдолд буцаан олгоно:

1/тогтоосон хэмжээнээс илүү төлсөн;

2/хүндэтгэн үзэх шалтгаанаар рашаан ашиглах боломжгүй болсон.

2.Энэ хуулийн З дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан төлбөр төлөгчид төлбөрийг буцаан олгох асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.

11 дүгээр зүйл.Төлбөрийн талаар гомдол гаргах

Хэвлэх

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төлбөртэй холбогдсон гомдлоо төлбөр төлснөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргана. Зохих шатны татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

12 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөр хураах эрх бүхий албан тушаалтанд татварын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:

1/төлбөрийг аваагүй буюу дутуу авсан,төлбөрийн данс, баримтыг будлиантуулсан, хураан авсан төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол 25000 хүртэл төгрөгөөр торгох.

2.Энэ хуульд заасан төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.

13 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

Хэвлэх

Энэ хуулийн хэрэгжилтэд Улсын татварын алба, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина.

14 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ