A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 11–ний өдөр

Дугаар 239

Улаанбаатар хот

ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын 57 дахь заалтыг хассугай.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 29 дэх заалт нэмсүгэй.

¹ Бодисын ердийн нэр Химийн нэр, томъёо Олон улсын бүртгэлийн дугаар Хэрэглээний түгээмэл хэлбэр Бодисын онцлог, хоруу шинж чанар
29 Этилений исэл 1,2-epoxyethane; Oxirane; Dimethylene Oxide; (C2HO) 75-21-8 Химийн үйлдвэр, хөлддөггүй шингэн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, зүү тариурыг ариутгахад Хорт хавдар үүсгэнэ. Мэдрэлийн систем, генд нөлөөлнө

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ