Хэвлэх DOC Татаж авах
ХАЯГЖИЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАЯГЖИЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ БИЙ БОЛГОХ ТУХАЙ


2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Солбицолд суурилсан код (Natural Area Code)-ыг ашиглан газар зүйн байрлалд тулгуурласан хаягжилтын нэгдсэн системийг Монгол Улсад бий болгох ажлыг 2008 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлж түүнийг нэвтрүүлэхтэй холбогдсон аргачлал боловсруулж, мөрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон нарт даалгасугай.


2. Солбицолд суурилсан код (NAC)-ыг хаягжуулалтын нэгдсэн систем болгон нэвтрүүлэхэд шаардлагатай зураг, өгөгдлөөр хангахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмонд, газар зүйн солбицлын мэдээллийг хөрвүүлэн өгөгдлийн сан бүрдүүлэх арга хэмжээ авахыг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД