Хэвлэх DOC Татаж авах
ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 335



Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан “Дархан-1” энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг 2008 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуягт даалгасугай.


2. Хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахад шаардагдах 315,925 (гурван зуун арван таван сая есөн зуун хорин таван мянган) мянган төгрөгийг төсвийн зээл хэлбэрээр олгон санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй. 


                                     Монгол Улсын Ерөнхий сайд                                          С.БАЯР 


                                     Сангийн сайд                                                                      Ч.УЛААН 


                                     Батлан хамгаалахын сайд                                               Ж.БАТХУЯГ