Хэвлэх DOC Татаж авах
ХАМТАРСАН СУРГАЛТ ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМТАРСАН СУРГАЛТ ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


2009 оны 8 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 247



Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.4, Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан сургалт, дадлагыг 2009 оны 10 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд зохион байгуулсугай.


2. Сургалт, дадлагад шаардагдах 12.692.138 (арван хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун гучин найман) төгрөгийн үнэ бүхий галт хэрэглэл, хими, инженерийн эд хэрэгслийг зэвсэгт хүчний нөөцөөс гаргахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд                                 С.БАЯР


Батлан хамгаалахын сайд                                     Л.БОЛД