A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Чацаргана)

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Чацаргана" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а) хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

б) хөтөлбөрийн зарим арга хэмжээг олон улсын байгууллагын зээл, тусламж, гадаад оронтой тогтоосон хоёр болон олон талт хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнд хамруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай.

3. "Чацаргана" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг зохион байгуулж, түүний явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ