Хэвлэх DOC Татаж авах
ХАМТАРСАН “ТАЛСТ” КОМПАНИЙН ХҮСЭЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМТАРСАН “ТАЛСТ” КОМПАНИЙН ХҮСЭЛТИЙН ТУХАЙ


1992 оны 7 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 122



Монгол-Оросын хамтарсан “Талст” компаний хүсэлтийг харгалзаж Гаалийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Хамтарсан “Талст” компаний дүрмийн санд оруулах хөрөнгө, үйл ажиллагаагаа явуулахтай нь холбогдсон экспорт, импортын бараа, үүний дотор АНУ-аас авах болох резонаторын үйлдвэрлэлийн технологийн шугамыг гаалийн болон худалдааны татвараас чөлөөлсүгэй.


Монгол Улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД


Сангийн сайд А.БАЗАРХҮҮ