Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН БООМТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛИЙН БООМТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 4



Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 39.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын төлөөлөл ажиллах хилийн боомтын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


2. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын орон тооны хязгаарт багтаан тус газрын албан хаагчдыг хилийн боомтуудад ажиллуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай. 


              Монгол Улсын Ерөнхий сайд                            С.БАТБОЛД 


              Хууль зүй,дотоод хэргийн сайд                           Ц.НЯМДОРЖ