Хэвлэх DOC Татаж авах
ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ


2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 104



Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын нийт хамгаалалтын бүсийг 133.6 га байхаар тус тус тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн байршлын солбицлыг хавсралт ёсоор баталсугай.


2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учируулахуйц үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих зэргээр дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                         С.БАТБОЛД


Боловсрол, соёл, шинжлэх 


            ухааны сайд                                         Ё.ОТГОНБАЯР