Хэвлэх DOC Татаж авах
ЦУТГУУРЫН ТӨВ ЛАБОРАТОРИ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЦУТГУУРЫН ТӨВ ЛАБОРАТОРИ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ


1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 119



Иргэний хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 23 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Үйл ажиллагаанаас орох орлогоороо зардлаа нөхөж чадахгүй, алдагдалтай ажиллаж байгаа “Цутгуурын төв лаборатори” Улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, тус үйлдвэрт ашиглагдаж байсан үндсэн болон эргэлтийн хөрөнгө, өр, авлагыг Техникийн их сургуульд балансаас балансад шилжүүлсүгэй.


2.Дээрх арга хэмжээг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.


3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр”-ийн “Хоёр. Хувьчлах жижиг аж ахуйн нэгжүүд” гэсэн хэсгийн Улсын үйлдвэрийн газрын жагсаалтаас


278 УБ Баянзүрх Цутгуурын төв лаборатори 100% 4
гэснийг хассугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ