Хэвлэх DOC Татаж авах
ЦЭВЭР ОРЧИН АЯНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЦЭВЭР ОРЧИН АЯНЫ ДҮНГИЙН ТУХАЙ


2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 205



Ардын хувьсгалын 80 жилийн ойг угтаж зохион байгуулсан “Цэвэр орчин” аяны дүнг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Цэвэр орчин” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, уг аянд шаардагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.


2. “Цэвэр орчин” аяныг 2001 онд зохион байгуулахад гарсан зардлыг санхүүжүүлэх,болзлын дагуу урамшуулал олгоход зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 17.0 (арван долоо) сая төгрөг гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, шаардагдах бусад хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай тохиролцож орон нутгийн төсвөөс гаргуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, Байгаль орчны сайд У.Барсболд нарт тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Байгаль орчны сайд У .БАРСБОЛД


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН