Хэвлэх DOC Татаж авах
ЦЭРГИЙН АТТАШЕ ХАВСРАН СУУЛГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЦЭРГИЙН АТТАШЕ ХАВСРАН СУУЛГАХ ТУХАЙ


1996 оны 10 сарын 3 -ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 248



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Батлан хамгаалах болон Гадаад харилцааны сайдын саналыг үндэслэн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташег Канад улсад хавсран суулгах нь зүйтэй гэж үзсүгэй.


2.Холбогдох зардлыг нь Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамны жил жилийн зардалд тусгаж байхыг Гадаад харилцааны дэд сайд Ш.Алтангэрэл, Сангийн сайд П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав нарт зөвшөөрсүгэй.


Монгол Улсын ерөнхий сайд М.Энхсайхан


Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав