A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 31

ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТУХАЙ /НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт орон тооны цэргийн мэргэжилтэнг Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын орон тоонд багтаан ажиллуулж шаардагдах зардлыг нь цаашид төсөвт тусгаж байхыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай

2. НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт ажиллуулах цэргийн мэргэжилтний 2004 оны цалин, хангамжийг Дипломат албаны тухай хуульд заасан нөхцөл, баталгаатай уялдуулан эрхлэх асуудлынхаа хүрээний төсвийн багцаас санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН