Хэвлэх DOC Татаж авах
ЦОМЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦОМЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа/


2003 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 


Улаанбаатар хот


Дугаар 181 



Монгол-Японы ард түмний найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сумо бөхчүүдийн алдар гавьяаг хөхиүлэн дэмжих, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомын шинэчилсэн загвар шалгаруулах ажлын хэсгийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомын шинэчилсэн загвараар уран бүтээлч Д.Эрдэмбилэгийн зохиосон “Гурван цагийг билэгдсэн бөхчүүд” бүтээл, цомын батламж “гэрэгэ”-г баталсугай.


2. Цом хийлгэх зардалд шаардагдах 18,592.5 /арван найман сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун/ мянган төгрөгийг шийдвэрлэх, түүнчлэн “гэрэгэ”-ний зардлыг тухай бүр санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА